CFP
SCPES 2023: Оюутны эрдэм шинжилгээний хурал ЭХС 2023 MUST 2 building Ulaanbaatar, Mongolia, March 10-11, 2023 |
Conference website | http://www.pes.edu.mn/mn/page/523 |
Submission link | https://easychair.org/conferences/?conf=scpes2023 |
Abstract registration deadline | December 31, 2022 |
Submission deadline | December 31, 2022 |
- Зорилго: ШУТИС-ийн харьяа Эрчим хүчний сургуульд суралцаж байгаа доктор, магистр, бакалаврын оюутнуудын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх, олон нийтэд сурталчлах, туршлага солилцох зорилготой.
- Хамрах хүрээ: Эрчим хүчний чиглэлээр гадаад, дотоодын хувийн болон улсын их, дээд сургуулиудад суралцаж буй доктор, магистр, бакалаврын оюутнууд
- Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:
- Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл-дамжуулалт-түгээлт, техник технологи
- Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл-дамжуулалт-түгээлт, техник технологи
- Оюутны бүтээлийн уралдаан
- Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага
- 2021-2022 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх
- Урьд нь хэвлэгдэж нийтлэгдээгүй бүтээл байх
- Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл, өгүүлэлд эрдэм шинжилгээний судалгаа, практик туршилтын үр дүнг тусгасан байна. Өгүүлэл нь дараах дэс дараалалтай байна. Үүнд:
- Хураангуй
- Оршил (Судалгааны ажлын ач холбогдол тухайн сэдэв ямар түвшинд онцлог чухал болохыг дурдах мөн судлагдсан байдал, зорилго, өгүүллийн бүтцийг багтаасан байна)
- Судалгааны ажлын объектын тухай (судалгааны ажил гүйцэтгэсэн туршилтын объект, системийн тухай мэдээлэл)
- Судалгааны ажлын арга зүй (зохиогчийн дэвшүүлж буй шинэлэг санааг тусгасан байна)
- Судалгааны ажлын үр дүн (туршилт судалгааны үр дүнг тоон болон чанарын харьцуулалт хийж зураг, схем, хүснэгтээр нотлон тайлбарлан бичих)
- Дүгнэлт (судалгааны ажлын ерөнхий дүгнэлт)
- Эшлэл (ашигласан эрдэм шинжилгээний өгүүлэл)
- Судалгааны өгүүлэлдээ гадаад, дотоодын эх сурвалж, эшлэл 12-оос доошгүйг ашиглаж оюуны өмчийн эрхийг хүндэтгэсэн байх
- ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтална. Уг өгүүллийн жишиг форматыг зөрчиж бичигдсэн өгүүллийг хүлээн авахгүй.
- Бакалаврын оюутнууд 3 (6 нүүр) хуудас хүртэл, Магистр оюутнууд 4 (8 нүүр) хуудас хүртэл, доктор оюутнууд 5 (10 нүүр) хуудас хүртэл хуудсанд тус тус багтаан бичнэ.
- Эрдэм шинжилгээний өгүүллээ хурал зохион байгуулах комисст илгээх
- Өгүүллийн файлыг <зохиогчийн NER_Ovog, Удирдагчийн NER_Ovog.doс> нэр бүхий байдлаар ирүүлнэ. Жишээ нь: PUREVDORJ Bold, ДАВААЦЭРЭН Дорж.doc. Мөн хүсэлтийн хуудсанд шинжлэх ухааны чиглэл, зохиогчийн талаарх мэдээллийг тодорхой тусгана.
- Өгүүллийг электрон байдлаар (.doc өргөтгөлтэй, Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримталсан байна) 2022 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал research.pes@must.edu.mn хаягаар ирүүлэх бөгөөд илгээхдээ хуралд оролцох хүсэлт, төлбөрийн баримтуудыг хамт илгээнэ. Оролцогчийн электрон байдлаар илгээсэн материалыг хүлээн авсан тухай хариу мэдэгдэнэ. Хэрэв хариу мэдэгдэхгүй бол зохион байгуулах комисстой холбоо барина уу. Хугацаа хоцорсон материалыг комисс хүлээн авахгүй.
- Илтгэлийн хяналт ба хэвлэлийн хураамж
- Хурал зохион байгуулах комисс ирүүлсэн өгүүллүүдтэй танилцах ба хурлын эмхэтгэлд хэвлэгдэх шаардлагын дагуу хянан үзэх бөгөөд зохиогчоос редакцын болон хэвлэлийн зардлыг бакалавр, магистр, доктор оюутнуудаас дор дурдсан хэмжээгээр нэхэмжлэн авна.
- Хураамжийг хурлын комисст өгүүллээ илгээхэд хийсэн байх ёстой бөгөөд ЭХС-ийн санхүүгийн, Голомт банкин дахь 811-510-1743 тоот дансанд тушааж баримтыг өгүүлэл, хүсэлттэйгээ цуг илгээнэ.
- Төлбөрийн зориулалт: Өгүүлэл хэвлүүлэх төлбөр. Хэнээс: Зохиогчийн НЭР, Овог, оюутны код (Жич: ЭХС-д ажиллаж байгаа оролцогчдын өөрийн бичсэн өгүүллийг хураамжаас чөлөөлнө.)
- Зохион байгуулагдах хугацаа
- Эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 03-р сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулна
- Хурлыг зохион байгуулах хөтөлбөрийг 2023 оны 03 сарын 01-ний дотор гаргаж нийтэд мэдээлнэ.
- Хуралд ирсэн өгүүллийн тоо, агуулгаас шалтгаалан хурлын комисс салбар чиглэлийг тодорхойлно.
- Шалгаруулах байр, шагналын сан:
-
№
Суралцагчийн хэлбэр
Өгүүлэл хэвлүүлэх төлбөр, төг
/нэг өгүүлэлд/
1
Бакалавр оюутан
хураамжгүй
2
Магистр оюутан
10 000
3
Доктор оюутан
20 000
- Бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудын хэлэлцүүлсэн өгүүлэлд хурлын чиглэл тус бүрд I,II,III байр шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнана.
- Магистрын хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудын хэлэлцүүлсэн өгүүлэлд хурлын чиглэл тус бүрд I,II,III байр шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнана.
- Докторын хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудын хурал чиглэл тус бүрт хуваагдахгүйгээр хамт зохион байгуулагдах бөгөөд ирсэн өгүүллийн тооноос хамаарч хэлэлцүүлсэн өгүүллүүдэд I,II,III байр шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнана.
- Оюутны бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд I,II,III байр шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнана.